Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж,
байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг болон тэргүүний алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшууллаа.
НОБГ-ын 2018 оны “Тэргүүний хамт олон”-оор хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарсан бол дэд байрт дэд хурандаа Т.Мөнхдорж даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.
Мөн “Тэргүүний анги”-аар хошууч Ш.Мэндсайхан даргатай Нийслэлийн аврах анги 105, “Шилдэг удирдах ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Г.Баттөгс, “Шилдэг байцаагч”-аар БЗД-ийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Энх-Амгалан,
“Шилдэг мэргэжилтэн”-ээр БЗД-ийн ОБХ-ийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн, “Шилдэг ангийн захирагч”-аар Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Г.Ганзориг,
“Шилдэг бүлгийн дарга”-аар Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Отгонбаяр нар шалгарсан юм.
Харин “Шилдэг санхүүгийн ажилтан”-аар Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн нягтлан бодогч, ахмад Д.Ундрал, “Шилдэг техникийн ажилтан”-аар СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, “Шилдэг аврагч”-аар нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч,
ахлах ахлагч Н.Оюунбаатар, “Шилдэг жолооч”-оор Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од, “Шилдэг гал сөнөөгч”-өөр” СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаяр, “Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ф.Нарангэрэл, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Налайх дүүргийн ОБХ-ийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг нарыг шалгаруулж, “Өргөмжлөл”, нэг сарын үндсэн цалингаар шагнав.