Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд Яармаг руу шилжихээр болсон байна.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа давхар гүүрэн гарц ашиглалтад орвол ямар ч огтлолцолгүй автозамын урсгал үүсэх юм.
Нийтийн тээврээр үйлчлүүлэх чиглэлийг иргэд рүүгээ хандуулах, төрийн үйлчилгээг авахдаа түргэн шуурхай хороон дээрээсээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа учраас шинэ Яармаг төвд ачаалал үүсэхгүйгээс гадна автозамын ачаалал ч нэмэгдэхгүй.
Бага тойруу доторх хэт төвлөрөл бол баруун урагш гарах төвлөрлөөс илүү байдаг.
Иргэд Бага тойрууд автомашинаа байршуулах газар олдохгүйгээс болж төрийн албан хаагчтай уулзаж үйлчилгээ авахаасаа өмнө маш их бухимддаг.
Ингээд төрийн албан хаагчтай харилцаж, тэдний дунд зөрчил үүсэх нь ч цөөнгүй байдаг. Имймээс Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болжээ.