Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны нэгдүгээр улиралд зөвшөөрөлгүй, хориглох гудамжинд байршуулсан, замын хөдөлгөөний камер халхалсан зөрчил бүхий 70ш тулгуурт байгууламж, 216ш жижиг сурталчилгааны байгууламжийг албадан буулгажээ. Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд гадна зар сурталчилгааны байгууламжийн тооллогыг хийж байршил, эзэмшигч, загвар хэмжээ, холбоо барих бусад мэдээлэл, фото зураг бүхий цахим нэгдсэн мэдээллийн санг бий болгосон байна. Ийнхүү нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас реклам сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна.