Нүүр хуудас Нийгэм Нийслэл, Дүүргийн онцгой комисс, ХӨСҮТ-ийн төлөөлөл нэг дор байрлана

Нийслэл, Дүүргийн онцгой комисс, ХӨСҮТ-ийн төлөөлөл нэг дор байрлана

203
0
amarsaikhan
Нийслэл, Дүүргийн онцгой комисс, ХӨСҮТ-ийн төлөөлөл нэг дор байрлана

Шадар сайд С.Амарсайхан,  Тандалт, тусгаарлалтын шуурхай багийг хуралдуулж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байгаа ажлаа ярилцав.

Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэл, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтныг Улсын онцгой комиссын Шуурхай штабт нэгтгэн ажиллуулах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав.

Тусгаарлалтад орсон иргэдэд сэтгэл зүйч цахимаар зөвлөмж, сургалт өгөх, тусгаарлалтад ороход нь халуун хэмжигч, амны хаалтаар хангах, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, ямар эмчилгээ хийж байгаагаа танилцуулж байх зэргийг даалгав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here