АНХААРУУЛГА: Нийт нутгаар шороон шуурга шуурч, хүчтэй салхилна !!!
2018 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Монгол улсын нийт нутгаар шороон шуурга шуурч салхины эрчимжилт нэмэгдэх цаг агаарын төлөв байдал ажиглагдаж байна.
Иймд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон Нислэгийн цаг уурын төв хамтран дээрх цаг уурын төлөв байдалтай холбогдуулан нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийн үйл ажиллагаанд голлон оролцдог нислэгийн удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтан болон түүнд туслах үүрэг бүхий ажилтнуудад салхи нислэгт хэрхэн нөлөөлөх талаар сэрэмжлүүлэг сэргээх сургалт, танилцуулгыг видео хэлбэрээр бэлтгэн хүргүүлж байна.