~Нярайг хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноов!~
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүү Х-г хүчирхийлсэн этгээд М.Ц-д холбогдох хэргийг тус аймгийн сум дундын шүүхээс шийдвэрлэжээ.
Яллагдагч Ц-д Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэргийг уржигдар /VII.31/ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.