~Нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хязгаарлана~
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам, худаг угсрах ажил хийнэ.
Тиймээс 2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл нүхэн гарцын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.
Эрхэм авто зам хэрэглэгч Та бүхэн дээрх хугацаанд өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.