Нүүр хуудас Нийгэм Нөхөн сэргэх нөхцлыг хангах зорилгоор ойгоос 6100м³ мод бэлтгэнэ

Нөхөн сэргэх нөхцлыг хангах зорилгоор ойгоос 6100м³ мод бэлтгэнэ

637
0
oin_san
Нөхөн сэргэх нөхцлыг хангах зорилгоор ойгоос 6100м³ мод бэлтгэнэ
~Нөхөн сэргэх нөхцлыг хангах зорилгоор ойгоос 6100м³ мод бэлтгэнэ~

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит /2018.07.25/ хуралдаанаар Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэх орон сууцны асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдхүүнийг батлах тухай, Нийслэлийн ойгоос 2018 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.

“Ойн тухай хууль”-ийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт орших ойн сангаас түймэр, хортон шавьж, өвчинд нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон модыг цэвэрлэх, ойн хэвийн өсөлт хөгжлийг хангах зорилгоор жил бүр тодорхой хэмжээний унанги мод, гишүү мөчрийг цэвэрлэдэг байна.

Тиймээс ойн төлөв байдлыг сайжруулах, ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах зорилгоор 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сангаас бэлтгэх модны хэмжээг 6100м³ байхаар баталлаа.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here