Нүүр хуудас Нийгэм Ойн зурвас буюу тариалангийн талбайг тойруулан МОД ТАРИХ ажил хийгдэнэ

Ойн зурвас буюу тариалангийн талбайг тойруулан МОД ТАРИХ ажил хийгдэнэ

739
0
oin_zurwas
Ойн зурвас буюу тариалангийн талбайг тойруулан мод тарих ажил хийгдэнэ

Монгол Улсын Засгийн газар 2018 оны тавдугаар сард долоон аймгийн 60 сумын 113 багийг тариалан эрхлэх таатай боломжоор хангаж, тус бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шийдвэр гарсан.

Мөн 2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан “Атар 60” бүтээлч ажил өрнүүлж байна.

Уг ажлын хүрээнд 1000-аас доошгүй га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Ойн зурвас гэдэг нь тариалангийн талбайг тойруулан мод тарьж, ойжуулахыг хэлж байгаа юм. Ингэж ойн зурвас байгуулснаар тариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи, ус борооны элэгдэл, эвдрэлээс хамгаалах, чийг хуримтлуулах, хөрсний бүтцийг тогтвортой сайжруулах боломж бүрдэх юм.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөрш зэргэлдээ БНХАУ тэр дундаа Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хоттой хамтран ажиллаж, ойн зурвас байгуулах талаар туршлага судалж байна.

Ойн зурвас буюу тариалангийн талбайг тойруулан мод тарих ажил хийгдэнэ

Баяннуур хот умард өргөргийн 40 градуст “газар тариалангийн алтан буюу хөрсний үржил шимт бүс” гэгддэг тариа будааны ургалт, гарц сайтай нутагт харьяалагддаг байна.

Нийт 73326 га тариалангийн талбайтай энэ бүс нутагт нар тусах хугацаа урт бөгөөд наран цэцгийн тариалалтаараа тэргүүлдэг, улаан лооль тариалалтаараа улсын хэмжээнд хоёрдугаарт ордог. Тиймээс ч тариалангийн талбайг тойруулан ойн зурвас байгуулсан туршлагатай.

Ганцхан жишээ дурдахад, тус хотын Ү Юань шены Лиень Шин нарны энергийн тосгоны малын тэжээл тариалдаг талбайд 100 000 том мод, 130 мянган хавтгай дөрвөлжин талбайд цэцэг ногоо тарьж ургуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here