Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ амралтын өдрүүдэд Дархан цаазат ”Богд хан” уулын ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй бүс газруудад урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, зурагт хуудас, сурталчилгааны материал тарааж, сэрэмжлүүлэг хүргэн ажиллав.
Тухайлбал Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын аялалын маршрутын дагуу аялаж, алхаж буй иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг сурталчилж ажилласан байна.