Нүүр хуудас Нийгэм Ойрын хавьтал болсон иргэд, тусгаарлах байранд ТӨЛБӨР төлөхгүй

Ойрын хавьтал болсон иргэд, тусгаарлах байранд ТӨЛБӨР төлөхгүй

44
0
haldwartai+horoo-2021
Ойрын хавьтал болсон иргэд, тусгаарлах байранд ТӨЛБӨР төлөхгүй

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон.

Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар /КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.

Тэгвэл журмын энэхүү заалт нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24.6.4-т заасан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцна” гэсэн заалттай зөрчилдсөн тул дахин өөрчлөхөөр болжээ.

~Ойрын хавьтал болсон иргэд, тусгаарлах байранд МӨНГӨ төлөхгүй~

Ингэхдээ коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал, эсвэл тухайн хүний хүсэлтийг харггалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана гэж өөрчлөхөөр болсон байна.

Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд тусгаарлагдахад ямар нэгэн төлбөр төлөхгүй, зардлыг төр хариуцна.

“Эрүүл мэндийн тухай” хуульд тохируулан энэхүү залруулгыг хийж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here