Нүүр хуудас Нийгэм Олимпын гудамжны зорчих хэсэг ирэх онд нээгдэнэ

Олимпын гудамжны зорчих хэсэг ирэх онд нээгдэнэ

107
0
olympiin-gudamj-2018
“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төсөл 2018

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хотын даргад хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,

Нийслэлд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц. Зарим хэсэгт газар чөлөөлөлт болон орц, гарц чөлөөлөх асуудлууд тулгараад байгааг өнөөдөр газар дээр нь ирж танилцаад, шийдвэрлэж байна. Түүнчлэн Монголын талаас гарах хөрөнгийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьж байна. Сангийн яамнаас энэ онд багтаан санхүүжилтийг гаргаж өгч чадвал гүүр төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй гэдгийг хэлж байна. Төлөвлөгөөний дагуу гүүр ирэх оны аравдугаар сард ашиглалтад орно.

Үүнээс гадна өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажил завсарлаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зорчих хэсгийг хэрхэн нээх вэ гэсэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Нарны замаас Олимпын гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болж байгаа. Түр зам гаргаж, бэлэн болоод байна” гэв.

Гүүрийн барилгын ажил арванхоёрдугаар сарын эхнээс түр зогсч байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан олимпийн гудамжны замыг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Хүйтний улиралтай холбогдуулан ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлах гэж байна. Энэ хооронд Олимпын гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here