ЦЕГ-аас олон нийтийн цагдаа нарт давтан сургалтыг дүүрэг бүхэнд хуваарьтай зохион байгуулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн олон нийтийн цагдаа нарт давтан сургалт хийж байна. Олон нийтийн цагдаагийн ажилтны туслалцаа их маш их байдгийг сургалтын үеэр онцлов.
Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нараас 2017 оны эхний 9 сард зохион байгуулсан “Сар шинэ”, “Эргүүл”, “Ломбард”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5, хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран 84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн 4260 зөрчлийг шийдвэрлүүлжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 198 сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “School police”-ийн эргүүлээр ажилласан 7021 эцэг, эхэд үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл цуглах, тарах үеэр зам, уулзвар, гарцуудад тодорхой цагт цагдаагийн 2752 алба хаагчийн хамт хяналт тавьж ажиллаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаад байна.