Нүүр хуудас Нийгэм Олон нийтийн цагдаа нарын ажил үр дүнгээ өглөө

Олон нийтийн цагдаа нарын ажил үр дүнгээ өглөө

554
0
olon-niitiin-tsagdaa
Олон нийтийн цагдаа нарын ажил үр дүнгээ өглөө

Олон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажилласан юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөнд хяналт тавьж, нийтийн тээврийн автобусны зогсоолыг чөлөөлж байв.

Тэгвэл олон нийтийн цагдаа нар өдөрт хоёр ээлжээр буюу 07.30-15.00, 15.00-20.00 цаг гэсэн хуваариар ажиллуулсны үр дүнд осол, зөрчил буурсан байна.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа тайлан мэдээллийг сонсож, олон нийтийн цагдаагийг ажиллуулах хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгах тогтоол гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here