Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнажээ. Шагналыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал алба хаагчдад гардууллаа.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Батмөнхийн Мандахгэрэл, Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Аюушийн Батмөнх нар шагнагдлаа. Мөн “Цэргийн гавьяаны одон”-г Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд, гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Алтантуяагийн Дашням, тус газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Дэшигрэнчингийн Мөнхсайхан, мөн хэлтсийн барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Лхагвасүрэнгийн Тэгшбаяр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Гэндэнжавын Баттөгс, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн автын механик, хошууч Адъяагийн Болд нар хүртлээ.
Харин “Цэргийн хүндэт медаль”-иар Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Буриадын Сүхбаатар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Лосолийн Оюунцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Болдбаатарын Эрдэнэчулуун, Хангалт үйлчилгээний ангийн автомашины засварчин, ахлах ахлагч Цэгмидийн Одгэрэл, Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбарын дарга, хошууч Цогтбаярын Уранчимэг нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ