Нүүр хуудас Нийгэм Онцгой байдлын газар шилдгүүдээ шалгаруулав

Онцгой байдлын газар шилдгүүдээ шалгаруулав

242
0

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гамшгийн аюулаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг нийслэлийн Онцгой байдлын газар 2016 оны шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2016 онд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 2953  удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж, 878 эрдэнэт хүний амь насыг аварч, 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгийн аюулаас авран хамгаалж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулав.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2016 оны шилдэг удирдах ажилтнаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дашням, Шилдэг мэргэжилтнээр Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн Гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Энхжавын Эрдэнэбаатар, шилдэг байцаагчаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал тйүмртйн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Жовдын Хүдэрчулуун, шилдэг санхүүгийн ажилтнаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Нямын Хажидмаа,шилдэг салааны захирагчаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн захирагч, онцгой байдлын ахмад Ганхүүгийн Пүрэвтулга,  шилдэг бүлгийн даргаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Бат-Өлзийн Баттулга, шилдэг жолоочоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч онцгой байдлын ахлах ахлагч Цэдэвийн Ганжаргал,   шилдэг гал сөнөөгчөөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Оюунбилэгийн Оюунболд, шилдэг аврагчаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Халтарын Цогбадрах, шилдэг дуудлага хүлээн авагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлах ахлагч Цэрэндоржийн Баярмаа, шилдэг үйлчилгээний ажилтнаар Нийслэлийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Жагдхоролын Цэрэнханд нар тус тус шалгарсан.

Мөн тус газрын онцгой байдлын хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “Тэргүүний хамт олон”-оор, онцгой байдлын хурандаа А.Батмөнх даргатай Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийг Хоёрдугаар байранд, онцгой байдлын хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийг гуравдугаар байрт шалгаруулж шагнасан.

Жилийн эцсийн ажлаа дүгнэх, шилдэг албан хаагчдаа шагнах арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох оролцож баяр хүргэж мэндчидгээ дэвшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Даваажаргал нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын мэндчилгээг уншиж, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд  баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ, НИТХ, Нийслэлийн Засаг даргаас  онцгой байдлын албыг чадавхижуулахад анхаарч ажилласны үр дүнд  алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, гамшгийн эрсдлийг даван туулах, аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглагдах техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжүүд шинэчлэгдэж үүрэг гүйцэтгэх чадавхи нэмэгдсэнээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж нэмэгдэж байна.

Энэ жил нийслэлийн төсвийн 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх  зорилготой Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв  үйл ажиллагаа эхлүүлсэн.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг иргэдийн оролцоотой үр дүнтэй зохион байгуулснаар гал түймэр, ослын тоо, хохирол өмнөх оныхоос 26% буурсан  гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here