Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн салбар комисс сумдад ажиллаж байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг 15 сумын архив, албан хэрэг хөтлөлт,төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх аргачлалын дагуу шалгаж, арга зүйн зөвлөгөөг өгч байна.
Дээрх үзлэг нь 4 жил дутамд зохион байгууллагддаг ба энэ удаагийн үзлэгийн төв комисс манай аймагт 9 сард ажиллана. Аймгийн салбар комисс 88 байгууллагын үйл ажиллагааг дүгнэхээс 35 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнээд байна.
7 дугаар сарын 1-нд салбар комисс үзлэгээ явуулж дууссан байхаар төлөвлөж байна.