Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ны хүртэл нээхгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 5-наас эхлэн вакциныхаа хоёр тунд хамрагдан 14 хоног болсон иргэд вакциныхаа гэрчилгээг үзүүлэн орон нутагт зорчих талаар саналыг гарган хэлэлцэж байсан.
~Орон нутагт зорчих хөдөлгөөнийг 5 сарын 22-ныг хүртэл нээхгүй~
Гэвч орон нутагт дархлаажуулалт эхэлсэн энэ үед эрсдэл үүсэх нөхцөл байгаа тул тавдугаар сарын 22-ныг хүртэл орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхгүй байхаар шийдвэрлэжээ.
Харин тавдугаар сарын 22-ноос хойш вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийн вакцины гэрчилгээнд үндэслэн зорчуулах асуудлыг хэлэлцэнэ гэв.