Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн замд осол гарч 9 хүн амиа алджээ

Орон нутгийн замд осол гарч 9 хүн амиа алджээ

179
0

Энэ сарын 6-нд Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай хэлтэст 302 дуудлага ирсэн байна. Дуудлагын 225 нь зам тээврийн ослын тухай дуудлага байсан бөгөөд зам тээврийн ослын лумаас 11 хүн гэмтэж, орон нутгийн замд 9 хүн амиа алдсан  байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш явсан шороон замд Тоёотай Ландкруйзер маркийн автомашин онхолдож, жолооч нас барсан бол Дундговь аймгийн Луус суманд Jianghuai HFC4253 маркийн автомашины араас Тоёота Королла маркийн автомашин мөргөсний улмаас жолооч зорчигч нарын 4 хүний амь нас хохирчээ.

Хөдөө, орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс болж осол гарах нь түгээмэл. Зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар орон нутгийн замд гарсан ослын улмаас 76 хүн амиа алдаад байна хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here