~Орхон аймагт шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт 51.4 хувьтай байна~
Өнгөрсөн өвөл Орхон аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь мах экспортолдог компаниудын худалдаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болсон.
Тиймээс шүлхийн вакцинжуулалт хийж Олон улсад эрүүл бүс болох шаардлагатай болсон юм. Тиймээс шүлхий өвчний дархлаажуулалтыг хийж байгаа 51.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орхон аймаг нь 2017 оны жилийн эцэст 881 малчин өрхөд 122.3 мянган толгой мал тоологдсон. Өмнөх жилийнхээс малын тоо 8.8 хувиар буурч, малчин өрх 70, мал бүхий өрх 87 өрхөөр нэмэгдсэн. Үүнээс үхэр-21.9 байна. Аймгийн хэмжээнд 2018 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 2032 толгой мал хорогдсоноос адуу 63, үхэр 815, хонь 583, ямаа 571 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Нийт хорогдсон малын 43.2 бод, 56.7 хувь нь бог эзэлж байна.
Нийт хорогдлын 815 толгой үхэр буюу 40.1 хувийг нь эзэлж байна. Үүнд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь мөн нөлөөлж байгаа юм. Манай аймгийн тухайд мах экспортолдог гурван том үйлдвэртэй. Тиймээс олон улсын хорио цээрт энэ өвчнийг дахин гаргахгүй байх шаардлагатай юм. Тиймээс ХХААГ-аас эрүүл бүсийн малыг вакцинжуулалтад хамруулж байна.
Нийтдээ 55 .000 малыг уг вакцинжуулалтад хамруулах бөгөөд өнөөдрийн байдлаар 6582 өрхийн үхрийг вакцинужуулатанд хамаарна. Өнөөдрийн байдлаар 51.4 хувийн гүйцэтгэлтэй байна. 6 сарын эхний 10 хоногт вакцинжуулалт дуусна. Өнөөдрийн хувьд шүлхийн урьдчилан сэргийлэх вакциныг Жаргалант сумын дулааны энгэрийн малчин өрхүүдэд хийж байна. Тухайн хэсэгт 15 айлын 750 орчим үхэр байна.
Мөн Орхон аймгийн хувьд малын паразит өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь Орхон аймгийн хувьд газар нутгийн хэмжээ бага, бэлчээрийн талбай хүрэлцдэггүй, сумын төв дагасан мал маллагаатай, мөн элдэв төрлийн эмийн зохистой хэрэглээг хангаж чадахгүй байгаагаас шалтгаалдаг байна.