Нүүр хуудас Нийгэм Орхон аймагт “ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ЭРДЭНЭТ” жагсаал боллоо

Орхон аймагт “ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ЭРДЭНЭТ” жагсаал боллоо

215
0
erdeneted jagsaal bolow
Орхон аймагт “ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ЭРДЭНЭТ” жагсаал боллоо
Улс орон даяар  “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” жагсаалыг дэмжиж Орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын идэвхтнүүд А.Амарын талбайд жагслаа.

Жагсаалыг “Нэг сэтгэл -Нэг зорилго” төрийн бус байгууллага, “Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд” групп, Орхон аймгийн ЗДТГ-ийн Нийгмийн бодлогын хэлтэс хамтран зохион байгууллаа. Жагсаалд 400 гаруй хүн оролцов.

Орхон аймагт өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл 2016 оныхоос буурсан ч хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл гарсаар байна. Эцэг, эх нь хоёулаа архи уудгийн улмаас гэртээ дөрвөн дүүгээ харж байгаа 15 настай хүү, хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг нь огт тоодоггүй ээж, аавууд байсаар л байна.

Бэлгийн болон сэтгэл санаа, эдийн засаг, үл хайхрах хүчирхийллийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчинг чангатгах гээд хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой дээрх жагсаалд олон хүн нэгдсэн. Мөн дөрөвдүгээр сарын нэгнээс гурван хүртэл “хүүхдийн гутал”-тай жагсаалыг хийх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here