~Орчин үеийн шийдэлтэй 50 автобусны буудал баригдана~
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жэй Си Дэко Монголиа” компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг автобусны буудалүүлэн тохижуулахаар болсон.
Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17-р сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногоон нуурын буудал, Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн буудал, Нарны зам Энхтайваны гүүрний хойд тал зэрэг байршлуудад саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, чиглэлийн маршрут бүхий орчин үеийн шийдэлтэй автобусны буудал баригдана.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналт, Газрын алба, Онцгой байдлын хэлтсүүд хамтран дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Их хотын өнгө төрх, иргэдийн зорчих ая тухтай нөхцлийг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа энэхүү ажлыг дэмжин ТҮЦ-ээ яаралтай нүүлгэхийг үйлчилгээ эрхлэгчиддээ уриалж байна гэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.