Нүүр хуудас Нийгэм Охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо

Охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо

195
0

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жил хорин ял оноосон байна.

Аравдугаар сард гарсан уг хэргийн шүүх хурал өчигдөр болсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноожээ. Хүчингийн хэрэг хаалттай хэрэгт хамаардаг тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.

Хэргийг эргэн сануулахад 6 настай охины ээж нь самранд явж, охины айлд үлдээсэн байна. Нагац эгч нь охиныг авахаар очиход охин явж чадахгүй байсан бөгөөд түүнийг гулсуурнаас унасан гэх тайлбарыг хүчирхийлэгч этгээд өгсөн байна.

Ингээд охиныг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд үзүүлэхээр болсон ч үзлэгийн төлбөр 10 мянган төгрөг байхгүй хэмээж байсан учир хажууд нь байсан залуу төлбөрийг нь төлсөн талаар нийгмийн сүлжээгээр цацагдсан. Олныг цочирдуулсан энэ хэргийг анхан шатны шүүхээс ийн шийджээ.

Охины хувьд одоогийн байдлаар асран хамгаалах төвд байгаа бөгөөд ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here