Нүүр хуудас Нийгэм Оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхэлжээ

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхэлжээ

219
0
Оюутны сургалтын төлбөрийн зээл
Оюутны сургалтын төлбөрийн зээл

Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг энэ сарын 5-наас арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлнэ гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллэж байсан ч олгогдож эхлээгүй байсан билээ. Арилжааны банкуудад зээлийн санхүүжилт орж иргээгүй учир тус зээлийг олгоогүй аж.

Харин өнөөдрөөс эхлэн оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ. Эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгох юм байна. Дараа нь Төрийн банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, ХАС банкаар дамжуулан олгох юм байна.

Мөн хэрэв оюутны хөгжлийн зээлд хамрагдсан бол үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй болох юм байна.

Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм.

Зээлд хамрагдах оюутнууд: 

-Зээл хүссэн өргөдөл

-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /

-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here