Нүүр хуудас Нийгэм Оюутны сургалтын төлбөрийн зээл ирэх долоо хоногоос олгож эхлэнэ

Оюутны сургалтын төлбөрийн зээл ирэх долоо хоногоос олгож эхлэнэ

251
0
Оюутны сургалтын төлбөрийн зээл
Оюутны сургалтын төлбөрийн зээл

Оюутнууд сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар ирэх долоо хоногоос олгож эхлэхээр болжээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлыг дуусгасан. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон” гэж мэдээллээ.

Зээлд хамрагдах шаардлага:

Зээлд хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж арилжааны аль нэг арилжааны банкинд хандана. /Одоогоор арилжааны банкууд олгож эхлээгүй байгаа/

  1. Зээл хүссэн өргөдөл
  2. Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
  4. Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  5. Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлнэ.

Оюутнууд гурван төрлийн зээлээс сонгож хамрагдах боломжтой.

  1. Хүү бууруулах /Цалин тэтгэврийн зээлийн дуусах хугацаатай тэнцүү/
  2. Богино хугацааны /12 сар хүртэл/
  3. Урт хугацааны /10 жил хүртэл/

Гурван төрлийн зээлд хамрагдах ерөнхий шаардлага:

  1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай.
  2. 2.0 голч дүнгээс дээш суралцдаг байх.
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх.
  4. Үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх.

Гурван төрөл бүрд нэмэлт шаардлага тавигдана. Хүүг бууруулах болон Богино хугацаатай зээлд хамрагдах шаардлага:

  1. Шинээр элссэн оюутны хувьд ерөнхий шалгалтын оноо 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн 2.0 болон түүнээс дээш байх.
  2. Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/

Урт хугацаатай зээлд хамрагдахад тавих нэмэлт шаардлага:

  1. Их дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
  2. Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
  3. Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас 3-5 жилийн хугацаанд төлөх.
  4. Зээлийн давтамж үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд хоёр хүртэлх удаа байх.
  5. Шинээр элссэн оюутны хувьд ЭЕШ-ын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны сурлагын голч дүн 2.3, бусад оюутны сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.

Зээлийн журмыг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here