Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа
Захирамжид энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна.
Энэ өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм. Иймээс иргэд анхаарна уу.