Нүүр хуудас Нийгэм Рашаантын төлбөр авах цэгийг түр хугацаагаар шилжүүллээ

Рашаантын төлбөр авах цэгийг түр хугацаагаар шилжүүллээ

118
0
rashaantiin-tolbor-awah-tseg
Рашаантын төлбөр авах цэгийг түр хугацаагаар шилжүүллээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар Олон улс, улсын чанартай 0401 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл тус авто замд байрлах Рашаантын төлбөр авах цэгийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баруунтурууны төлбөр авах цэг рүү түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж байна.

Тус ажлын хүрээнд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нийслэлийн төлбөр авах цэг болох Баруун турууны 3 төлбөр авах цэгийн байранд их засвар болон цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийг хуучнаар Рашаантын төлбөр цэгээр нэг урсгалаар авдаг байсныг Баруун турууны төлбөр авах цэгээр 3 урсгалаар авдаг болгожээ.

Энэхүү ажил хэрэгжсэнээр төлбөр хураах цэгээр тээврийн хэрэгсэл нэвтрэх үед түгжрэл үүсдэг, урт дараалал бий болдог асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, орчин үеийн шийдэл бүхий онлайн “GEREGE” төлбөрийн системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруун турууны төлбөр авах цэг болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид бүх төлбөр авах цэгүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаа ашиглан онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here