Нүүр хуудас Нийгэм Ривер гарден төсөл 3 төрлөөр шагнал авлаа.

Ривер гарден төсөл 3 төрлөөр шагнал авлаа.

205
0

Ривер Гарден Хотхон Номин Констракшн Девелопмент Группын хэрэгжүүлж буй 24 дэх жилдээ зохион байгуулагдсан International Property Awards-ын Азийн бүсийн 2017 оны шалгаруулалтаас  3 төрлөөр шагнал хүртжээ.   Энэ нь үл хөдлөх хөрөнгийн салбарынхны хувьд хамгийн нэр хүндтэй арга хэмжээ юм. 2016 онд Ривер Гарден төсөл “Five Star Best Apartment” буюу “Таван Одтой, Шилдэг Орон Сууц” төрөлд нэр дэвшиж,  шилдгээр шалгарч байсан Номин Констракшн Девелопмент Групп хоёр дах удаагаа шагнал хүртлээ. Уг шагнал нь Архитектур, Интерьер дизайн, Орон сууцны төсөл, Үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэсэн 4 үндсэн төрлөөр шилдгүүдийг Африк, Ази Номхон Далай, Араб, Канад, Карибын тэнгис, Төв болон Өмнөд Америк, Европ, Их Британи, АНУ гэсэн 9 бүс нутгаас шалгаруулдаг. Ази, Номхон далайн бүс нутгийн шалгаруулалт бусдаас илүү өрсөлдөөнтэй болдог. Учир нь Япон, Австрали, Сингапур, Хонгконг, БНХАУ зэрэг барилгын салбар эрчимтэй өндөр хөгжсөн улс орнууд энэ бүст багтдагийн зэрэгцээ нэг жилд хэрэгждэг шинэ төслийн тоогоороо бусдаас давдаг. Энэ нь жил Ази Номхон далайн бүст нийт 710 гаруй төсөл өрсөлджээ. International Property Awards-н ялагчдыг үл хөдлөх хөрөнгийн салбарын арвин туршлагатай 70 гаруй экспертүүдээс бүрдэх хараат бус шүүгчид тодруулдаг. Тэд тухайн төслийн талаарх тусгай мэргэжилтнүүдийн бэлтгэсэн тайлан, хэрэглэгчид ба худалдан авагчдын сэтгэгдэл, төслийн талаар орон нутгийн үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байршиж, цацагдсан мэдээ, мэдээллийн мониторинг болон төслийн ажилтан, албан хаагчдын ёс зүйн түвшин зэрэг хүчин зүйлүүдэд үндэслэдэг. Шалгаруулалт арга хэмжээний ивээн тэтгэгч болон шүүгчдийн нөлөөнөөс ангид байж чаддаг нь энэ шагналын нэр хүндийг илтгэдэг. Уг арга хэмжээнд  шалгарсан төслүүд төслийн логог төслийнхөө танилцуулга, маркетингийн үйл ажиллагаанд 1 жилийн турш ашиглах эрхтэй болдог байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here