Нүүр хуудас Нийгэм Сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай

Сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай

199
0
Said-Chinzorig-huraldaw
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
~Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай ~

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг жигд биелүүлэх, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахгүй бол улсын төсвөөс авдаг татаасын хэмжээ жил бүр өсч буйг

С.Чинзориг сайд анхааруулаад ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх ээжүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн тооцох,

малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай холбогдуулан ажилтан, албан хаагчийг мэдээллээр хангах, чадавхижуулах, улмаар олон нийт, иргэдэд хандсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тухай бүрт шуурхай зохион байгуулах,

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-ын дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил,

тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн боловч шимтгэлээ төлөөгүй, дутуу төлсөн иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлүүлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг нийгмийн даатгалын байгууллагынханд өгсөн юм.

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настайд нь өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулж, сурталчлах,

“Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл”-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажиллах, өндөр насны тэтгэврийн насыг жил бүр 3 сараар, шимтгэл төлсөн байх хугацааны доод хязгаарыг жил бүр 3 сараар тус тус нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах шаардлагатай байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here