Эр цэргийн албанд, эх орноо хамгаалахаар мордоод хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон ч, амьдрах итгэлээ алдаагүй залуу бол Ж.Баярцогт.
Тэрээр Дорноговь аймгийн Зүүнбаян дах цэргийн ангид алба хаах хугацаандаа хөлийнхөө есөн хурууг тайруулсан юм.
Энэ тухай мэдээлэл цацагдсан даруйд Дуучин Э.Энх-Эрдэнэ санаачилж залуу гэр бүлийг “Байртай болгох” сайн үйлчийн аян эхлүүлэд байсан юм.
Уг аянд Монголын ард түмэн нэгдэж, 50 гаран сая төгрөг цуглуулж залуу гэр бүлийг байртай болгох боломж бүрдсэн байна.
Дашрамд Баярцогтод хаягласан ажлын байрны саналууд ирж байгаа гэнэ.