~САЙН МЭДЭЭ: Нийслэлд гурван ихэр хүүхэд мэндэлжээ~
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа энэ сарын 19-нд гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ.
Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна.
Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн тэдний төлөөлөл нь Долгорсүрэнгийн Арвинбилиг, Ундрахбилиг, Өрнөхбилиг нар юм.
Хан-Уул дүүргийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж, дүүргийн суурин хүн ам статистик үзүүлэлтээр 171650 хүн болжээ.