Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ

САЙН МЭДЭЭ: Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ

178
0
Гурван ихэр хүүхэд эсэн мэнд амаржсан сайн мэдээг хүргье. Тодруулбал Орхон аймагт өчигдөр өглөө гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүд 11-р сарын 29-ны өдрийн 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлжээ.

Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. Тэд 2кг 200 гр, 2кг 150 гр, 2кг 140 гр жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Нэг сартай байхад нь гурван ихэр гэдгийг нь мэдсэн. Маш их баярласан. Хүүхдүүдийг маань эсэн мэнд эх барьж авсан БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ. Ихрүүд 5 болон 7 настай 2 ахтай юм байна.
Энэ нь Орхон аймагт гурван ихэр хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол болж байна. 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байсан юм.  Монголын үрс маш олон болох болтугай

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here