~Туул голын 50.000 м.кв талбайн 8.32 тонн хогийг цэвэрлэв~
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг билээ.
Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Засаг даргын А/337 дугаар Захирамжийн дагуу Туул гол дагуух их цэвэрлэгээг зохион байгуулан ажиллалаа.
Цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс албадын нийт 328 албан хаагч, Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэгийн 610 багш, ажилчин оролцсон байна.
Тус цэвэрлэгээгээр Туул голын 50.000 м.кв талбайн 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.