Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Эх орондоо ЗЭС ТУУЗ үйлдвэрлэж эхэллээ

САЙН МЭДЭЭ: Эх орондоо ЗЭС ТУУЗ үйлдвэрлэж эхэллээ

149
0
erdmin-company-zes-tuuj
"Эрдмин" компани эх орондоо ЗЭС ТУУЖ үйлдвэрлэж эхэллээ

БНХАУ-ын “Changzhou Aibang” компанийн тоног төхөөрөмжийг ашиглан 50 мм-ийн өргөн, 0.9 мм-ийн зузаантай бүх төрлийн зэс тууз үйлдвэрлэж эхэлсэн байна.

Зэс тууз нь цахилгааны сүлжээ болон бага оврын цахилгаан станцуудын гол түүхий эд бөгөөд Монгол Улс зэс туузыг 100 хувь импортоор авдаг байв.

Харин “Эрдмин” компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр гадагшаа урсах валютыг багасгах боломжтой болж байгаа юм.

Зэс тууз нь цахилгаан хэрэгслийн түүхий эд болохоос гадна зэс аяга, таваг болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний бэлдэц болдог ажээ.

Тус компани 2008 оноос цэвэр зэсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлж 50 гаруй төрлийн цахилгааны зэс голтой кабель болон 6-7 төрлийн уртасгагч утас үйлдвэрлэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here