~Алба хаагчид хүний амь аварлаа~
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Тамир 115 чиглэлд хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан авто эргүүлийн офицер цагдаагийн ахмад Д.Алтангэрэл, цагдаа жолооч ахлах ахлагч Н.Цэрэнбат нар нь 70 гаран насны нэгэн иргэнийг эрүүл мэндийн байдал муу ухаангүй байхад нь эмнэлгийн түргэн тусламж ирэхээс өмнө нь эмнэлгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж сэргээн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч эрдэнэт хүний амь насыг аварч чадлаа.
Албаны бэлэн байдал хангаж албан үүргээ шуурхай биелүүлсэн алба хаагч нартаа амжилт хүсье.