Нүүр хуудас Нийгэм “Скай Профешнл Ложистикс” ХХК – Боломж бүх чиглэлд бий… – Skypro Logistics

“Скай Профешнл Ложистикс” ХХК – Боломж бүх чиглэлд бий… – Skypro Logistics

1034
0
skypro logistics mongolia

Олон Улсын тээвэр зуучлалын “Скай Профешнл Ложистикс” ХХК / SKYPRO LOGISTICS /: Боломж бүх чиглэлд бий…

Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, найдвартай түргэн шуурхай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийн сацуу тухайн салбартаа өөрийн гэсэн орон зайг үүсгэн яваа үндэсний баялаг бүтээгч хамт олныг “МОНГОЛ БРЭНД” буланд онцолж, үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэхийг зорьдог.

Манай улс зах зээлийн системд шилжин орсноор дотоодын жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбар хурдацтай хөгжиж, гадаад дотоод худалдааны эргэлт өсөн нэмэгдэж буй. Үүнийгээ дагаад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, хүнд машин механизм, тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч байна.

Тэгвэл бидэнд мэргэжлийн түвшинд, түргэн шуурхай, найдвартай тээвэр ложистикийн цогц үйлчилгээ нэн чухал шаардлагатай болж ирнэ. Тээвэр зуучлалын салбарт үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн “СКАЙ ПРОФЕШНЛ ЛОЖИСТИКС” ХХК-ыг танд танилцуулж байна. Ингээд Борлуулалт хариуцсан менежер Б.Одонтунгалагтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

МОНГОЛ БРЭНД: Сайн байна уу ? Боссклуб сайтын уншигчдад мэдээлэл өгөхөөр ирсэн танд баярлалаа.

Б.ОДОНТУНГАЛАГ: Баярлалаа. Боссклубын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

МОНГОЛ БРЭНД: Олон улсад “Тээвэр зуучлал”-ын цогц үйлчилгээ үзүүлж буй “СКАЙ ПРОФЕШНЛ ЛОЖИСТИКС” ХХК-ны үйл ажиллагаа хэдийнээс эхлэлтэй вэ ?

Б.ОДОНТУНГАЛАГ: “СКАЙ ПРОФЕШНЛ ЛОЖИСТИКС” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Ингэхдээ олон улс болон дотоодын тээвэр зуучлал, тээвэр ложистик үйлчилгээний чиглэлд цар хүрээгээ өргөжүүлж, салбартаа тэргүүлэгч үндэсний баялаг бүтээгчдийн нэг болохоор шамдан ажиллаж байна. Түүнчлэн бид бүхэн мэргэжлийн чадварлаг хамт олон, оновчтой ложистикийн шийдлүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи менежментийн арга барилтай хослуулан үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Sky Pro Logistics

skypro logistics

МОНГОЛ БРЭНД: Худалдааны эргэлт хурдацтайгаар өсөн нэмэгдэхийн хэрээр тээвэр зуучлалын хямд бөгөөд найдвартай үйлчилгээ үгүйлэгдэж байх шиг?

Б.ОДОНТУНГАЛАГ: Тиймээ. Манай хамт олон Олон улсад мөрдөгдөж буй стандарт буюу дүрэм журмыг дотооддоо нэвтрүүлж, чанар хүртээмжийг улам бүр сайжруулсан зөв менежментийг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Түүнчлэн тээвэр зуучлалын салбарт байгаа алдаа дутагдалд онцгойлон анхаарч, цогц шийдлийг бүрдүүлэх зорилгоор энэ салбарт хүч үзэж байна даа.

МОНГОЛ БРЭНД: Байгууллагын боловсон хүчин болоод тээврийн ямар чиглэлд үйлчилгээг хүргэж байна вэ?

Б.ОДОНТУНГАЛАГ: Тээвэр хийх үндсэн гурван арга бий. Үүнд: газраар /төмөр зам болон авто зам/, агаар, далай гэсэн байдлаар хуваагдана. Бидний хувьд дээрхи тээврийн чиглэл болгонд дагнан мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин ажиллуулдаг. Төмөр зам буюу аюултай ачааны чиглэлээр 30 жил ажиллаж буй ахлах мэргэжилтэн, агаарын тээврийн IATA-н аюултай ачааны мэргэжлийн үнэмлэхтэй 10 жилийн туршлагатай ахлах мэргэжилтэн, далай болон бусад тээвэр дээр 7 жилийн ажлын туршилга хуримтлуулсан мэргэжилтнүүдээр ахлуулсан баг тээвэр хийж байна. Мэдээж удирдлага болон бусад хэлтсийн хувьд олон улс болон дотооддоо их дээд сургууль төгссөн чадварлаг залуучууд бий. Төмөр замаар аюултай шингэн ачаа, нурмаг ачаа, агаарын яаралтай болон эмзэг ачаанууд, экспортын монгол бүтээгдэхүүнүүдийг олон улсруу гаргах зэрэг үйлчилгээг үзүүлдэг болно.

МОНГОЛ БРЭНД: Амжилттай яваа бизнес эрхлэгчийн хамгийн том давуу тал нь зах зээлийн орчноо мэдрэх хэмээдэг. Цаашдын өрсөлдөөнт зах зээлийн талбарыг хэрхэн харж байгаа бол?

Б.ОДОНТУНГАЛАГ: Зах зээлийн орчныг хэрхэн яаж харах нь тухайн компанийн чадвар чадамжаас шууд хамаардаг юм. Бидний хувьд энэ салбарыг маш их боломжит зах зээл гэж хардаг. Учир нь Монгол улс далайн гарцгүй ч бид Дэлхийн томоохон худалдааны төлөөлөл болох ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд оршиж байна. Энэ нь маш том давуу тал. Орос болон Хятад улс хоорондын худалдаа нэг зуун тэрбум америк доллар, Хятадаас Европ руу таван зуун тэрбум америк доллар бүхий худалдаа хийгддэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн төмөр замын тээвэрлэлтэд олон шинэ гарц, боломж бидний өмнө нээлттэй байна. Төвлөрсөн худалдааны гол гүүр нь Монгол улс болох боломжтой. Боломжийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь чухал.

SkyPro Logistics Mongolia

МОНГОЛ БРЭНД: Монголын тээврийн зах зээлд 60 орчим компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Бусдаас ялгарах давуу тал болоод боломжит үнийн тухайд?

Б.ОДОНТУНГАЛАГ: Одоогийн байдлаар Монголын тээврийн зах зээлд 200 орчим тээвэр зуучлалын эрх бүхий аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаагаас идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 60 орчим компани байна. Энэхүү өрсөлдөөнт зах зээлд ложистикийн зөв менежмент, зөв зохицуулалт үйлчилгээг хийж чадвал тээврийн үнийг зах зээлийн үнээс хямд байлгах боломжтой. Цаг хугацаа бүхнээс үнэтэй учир боломжит үнээр найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх нь “Скай Про Ложистикс” компанийн гол зорилгуудын нэг.

МОНГОЛ БРЭНД: “Боломж бүх чиглэлд бий” хэмээх зорилтын хөдөлмөр зүтгэлээ зориулан, салбартаа түүчээлэн ажиллаж буй хамт олон цаашдын зорилго зорилтоо хэрхэн харж байна?

Б.ОДОНТУНГАЛАГ: Бидэнд мэргэжлийн боловсон хүчин болоод эрч хүчтэй чадварлаг баг, Дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыг хамарсан тээврийн өргөн сүлжээ, санхүү болон даатгалын цогц үйлчилгээний чадамж бий. Тиймээс өөрсдийн чадамж дээр тулгуурлан аль болох хямд үнэ, Олон улсын стандартад нийцсэн тогтвортой үйлчилгээнд өөрсдийн хэм хэмжүүр тогтоох зорилго өвөртлөн ажиллаж байна /“СКАЙ ПРОФЕШНЛ ЛОЖИСТИКС” ХХК/

МОНГОЛ БРЭНД: Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан: Б.Хонгорсайхан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here