Өчигдөр амралтын өдөр нийслэл хотод долоон автомашин болон гудамжны дагуух хот тохижолтын ургуулсан моднуудыг дайрсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Тасганы овооны замаар уруудаж явсан автомашин 3 том оврын нарс мод, тулгуур, мөн замын гэрэлтүүлэг, 20 гаруй метр урт автозамын хашлага болон 7 машин дайрсан хэрэг өчигдөр шөнө гарсныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хэрэг үүсгэн шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх хэрэг нь согтуугаар машин жолоодсноос үүдэлтэй аж.