Нүүр хуудас Нийгэм Согтууруулах ундааг хэтрүүлж хүний аминд хүрчээ!

Согтууруулах ундааг хэтрүүлж хүний аминд хүрчээ!

97
0
hunii-ami-burelgew
Согтууруулах ундааг хэтрүүлж хүний аминд хүрчээ!

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2018.10.25/ архидан согтуурсны улмаас нэгнийнхээ амь насыг бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт оройн 20.00 цагийн орчимд 37 настай Б нь цээжин тус газраа хутгалуулж амиа алдсан гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу хэргийн газар тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Одоогоор уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Т гэгч иргэнийг шалгаж байгаа аж.

Урьдчилсан байдлаар архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан гэжээ. Иймд цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here