Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид алба хаагчид 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 02:40 цагт “СХД-ийн 18 дугаар хороо … байрны … тоотод манай охиныг зодсон байна” гэх дуудлагаар шуурхай очиход уг дуудлага өгсөн байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхарт гал гарч байсан байна.
Цагдаагийн ахлах дэслэгч Э.Хатанбаатар МШУТ-ийн 105 дугаарын утсанд дуудлага өгч, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Хишиг-Эрдэнэ орцны хаалга кодтой, түгжээтэй байсан учраас гараашаар нь дамжин орж хаалгыг дотроос нь нээж, алба хаагчид хамтдаа ороод, гал гарч байгаа айлд орж 43 настай, иргэн Г-г угаартсан байдалтай, ухаан алдсан байсныг аюулгүй газарт шилжүүлсэн байна. Мөн тус орцны гурваас наймдугаар давхар хүртэлх айл өрхүүдийг сэрээж, галын аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна. Ийнхүү үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид болох цагдаагийн ахлах дэслэгч Э.Хатанбаатар, цагдаагийн дэд ахлагч О.Хишиг-Эрдэнэ нар 200 гаруй иргэнийг угаартах болон галын аюултай бүсээс яаралтай гаргаж амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалж чаджээ.