Өнгөрсөн сарын 29-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Амгалан” амаржих газарт хоёр эх зэрэг төрсөн бөгөөд 5 хоноод эмнэлгээс гарах үедээ 24 настай Ц нь хамт төрсөн 33 настай С-ийн хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Энэхүү гэмт оролдлогыг тус эмнэлгийн төрсний дараах тасгийн асрагч Б.Нангид, Эргэлтийн хэсгийн эх баригч П.Байгалмаа, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эх баригч Г.Учрал, Эргэлтийн хэсгийн үйлчлэгч Ж.Отгонжаргал, Нярайн сувилагч М.Өлзийдэлгэр нар илрүүлэн зогсоожээ. Тэднийг ажлын хариуцлагаа ухамсарлан, сонор сэрэмжтэй ажилласаныг нь үнэлэн цалингийн тодорхой хувиар шагнаж урамшуулсан байна.