Нүүр хуудас Нийгэм Сонсголонгийн гүүрнээс Яармагийн зам хүртэл шинэ зам тавина

Сонсголонгийн гүүрнээс Яармагийн зам хүртэл шинэ зам тавина

682
0

Энэ долоо хоногт Засгийн газрын гишүүд Нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Салбарын сайд нар нийслэлийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай танилцан, шийдвэрлэж буй. Уг ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр Засаг даргын орлогч Г.Батсайхан Сонсголонгийн гүүрнээс Яармагийн зам хүртэлх 4.4 км замын төслийг хэрэгжүүлэх ажил тулгамдаад буй талаарх иргэдийн саналыг уламжилсан юм. Хэдийгээр уг төслийн автозамын зураг бэлэн болсон боловч, газрыг чөлөөлөх асуудал шийдвэрлэгдээгүй сунжирснаар зам тавих ажил хойшлогдоод байгаа юм. Иргэдийн хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат уг замын төслийн ажилтай биечлэн танилцаж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар судлахаар боллоо.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here