Нүүр хуудас Нийгэм Сурагчдын автобусны шинэ чиглэлийг туршиж байна

Сурагчдын автобусны шинэ чиглэлийг туршиж байна

166
0
suragchiin-autobus
Сурагчдын автобусны шинэ чиглэлийг туршиж байна

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрынхан төлбөртэй зогсоолын талаарх мэдээлэл хүргэдэг програм ашиглалтад оруулснаар иргэд энэ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах боломж бүрджээ.

Түүнчлэн төрийн үйлчилгээнд цахим систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хувиар бууруулсан үр дүн гарсан аж. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг.

~Сурагчдын автобусны шинэ чиглэлийг туршиж байна~

Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг элсүүлэх ёстой боловч боловсролын байгууллага мөрддөггүй аж. Тиймээс эл байгууллагынхан нийслэлийн Боловсролын газартай хамтран шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулж, хамран сургах тойргийнхоо хүүхдийг л элсүүлэх ёстой гэсэн журмыг мөрдүүлэх юм байна.

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж буйгаар Улаанбаатар хотын ЕБС-д 260, цэцэрлэгт 150 мянга гаруй хүүхэд сурч байна. Тус газраас сурагчдын зорчилтын байдлын судалгааг гаргаж, автобусаар тээвэрлэх боломжийг эрэлхийлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here