Нүүр хуудас Нийгэм Сэргээгдэх эрчим хүчний 400 кВт-ын…

Сэргээгдэх эрчим хүчний 400 кВт-ын…

128
0
Сэргээгдэх эрчим хүчний 400 кВт-ын...
Сэргээгдэх эрчим хүчний 400 кВт-ын...
Сэргээгдэх эрчим хүчний 400 кВт-ын станцыг Налайх дүүрэгт байгуулна
НЗДТГ-аас зохион байгуулдаг “Нээлттэй Нийслэл” хэвлэлийн хуралд өнөөдөр Налайх дүүргийн удирдлагууд оролцож, дүүргийнхээ хэмжээнд зохион байгуулж буй бүтээн байгуулалтын ажлаа танилцуулав.
Тус дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ 27 зорилт бүхий 169 ажил тусган хэрэгжүүлсэн бөгөөд иргэд болон иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “хангалттай” гэсэн үнэлгээ авсан байна. Тухайлбал,  энэ онд дүүргийн төв зам болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замыг бүрэн шинэчилжээ. Дээрх автозамууд хоёр эгнээ байсныг 12 метр өргөн, дөрвөн эгнээ, 1.5 метр өргөн явган хүний зам, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн хамт иж бүрэн тохижуулсныг тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр, “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулсан. Одоо Энхтайван найрамдлын сангаас 500 мянган юаны буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж авч өгөх юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн барилгын их завсарын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа.  Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зогсонги байдалд ороод байсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон”-ы шинэ байрыг ашиглалтад орууллаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор 292.9 сая төгрөгөөр ногоон байгууламжийг сайжруулах ажил хийсэн” гэлээ.

Харин дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бүлгийн 140 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, Гачуурт, Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар нар, салхины 400 кВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах аж. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд  хүүхдийн цэцэрлэг барих, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийг барих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here