Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дээрэмдэх гэмт хэрэг нэмэгдэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дээрэмдэх гэмт хэрэг нэмэгдэж байна

383
0
deeremdeh-gemt-hereg
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ҮЕЭР ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ИХЭСДЭГ

Энэ сарын 5-ны өдрийн өглөөний 09:30 цагт Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын нэгэн айлд байсан 76 настай иргэнийг үл таних этгээд дээрэмдсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, 76 настай иргэн З-ийн гэрт халдан орж, шүүгээнд нь байсан хутгаар айлган сүрдүүлж, зүүж байсан монетон ээмгийг чихийг нь сэтэлж авсан байна. Мөн айлд байсан үнэд хүрэх зүйлсийг нь дээрэмдэн авч улмаар хэргийн газраас зугтсан аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан дээрмийн хэрэг эрс нэмэгддэг талаар албаныхан мэдээлэв. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрмийн гэмт хэрэг үйлдэж иргэдийг эд хөрөнгө болон эрүүл мэнд, амь насаар нь хохироодог байна.

Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүлээн авалт, баар зоогийн газраас гарч буй иргэдийг бүлэглэн дээрэмдэх тохиолдол гардаг тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангахаас гадна шинэ жилийн баяр, хүлээн авалт зохион байгуулж байгаа байгууллагууд иргэд, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сэрэмжлүүлж байна.

Мөн гудамж талбайд үйлдэгддэг дээрмийн гэмт хэрэг сүүлийн үед гэртэй байсан иргэд рүү дайрч, их хэмжээний хохирол учруулж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Иргэд гэртээ байх нь аюулгүй гэж үздэг байсан бол сүүлийн үед гэрт нь халдаж элдэв мэсийн зүйлээр айлган сүрдүүлж дээрэм хийх тохиолдол гарах болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here