Нүүр хуудас Нийгэм Сүлжээний бизнес нэрийн дор залилан үйлдэх гэмт хэрэг нэмэгджээ

Сүлжээний бизнес нэрийн дор залилан үйлдэх гэмт хэрэг нэмэгджээ

673
0
zalilangiin-gemt-hereg
Сүлжээний бизнес гэсэн нэрийн ард пирамид тогтолцоотой луйвар нуугдаж байгааг иргэд төдийлөн тоодоггүй
~Сүлжээний бизнес нэрийн дор залилан үйлдэх гэмт хэрэг нэмэгджээ~

Тус аймгийн цагдаагийн газраас залилах төрлийн гэм хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа. Уг аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт буурсан дүн мэдээтэй байгаа хэдий ч, залилангийн гэмт хэргийн гаралт буурахгүй өссөн дүн мэдээ гарчээ.

Олон нийт, иргэдийн дунд цахим гэмт хэргийн тухай ойлголт байхгүй нь уг төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх нэг том шалтгаан болж байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Тус гэмт хэргийн гол бай нь өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байна гэдгийг хэллээ.

Сүлжээний бизнес гэсэн нэрийн ард пирамид тогтолцоотой луйвар нуугдаж байгааг иргэд төдийлөн тоодоггүй. Энэ нь эргээд өөрийг нь эрсдэлд оруулдаг муу талтай цаг алдаж мэддэг байна.

Тиймээс үүсч болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлж мэдээ, мэдээлэл өгөх, гэмт үйлдлийг таслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллага идэвхтэй арга хэмжээ авч ажиллаж байна хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here