Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, улсын Бристолын Их Сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангийн 27 166 ам доллар буюу 77.4 сая төгрөгийн зээлд хамрагдсан ажээ.
Улс төрийн өндөр албан тушаалтан хүний хүүхэд сургалтын төлбөрийн зээл авсан нь цахим орчинд олон иргэдийн бухимдлыг хүргэсэн юм.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан цар тахалтай байгаа энэ үед нийт иргэдээсээ уур бухимдалгүй байхыг хүсээд, хүүгийнхээ сургалтын төлбөрийн эгүүлэн Төрийн сангийн дансанд буцаан шилжүүлжээ.