Нүүр хуудас Нийгэм С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Ц.Амгаланбаатар нарын ялыг хэвээр үлдээлээ

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Ц.Амгаланбаатар нарын ялыг хэвээр үлдээлээ

389
0

1998 оны аравдугаар сард С.Зориг өөрийн гэртээ амиа алдсанаас хойш 19 жил өнгөрөөд буй. Тэгвэл түүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэмээн буруутгагдаж, анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон хэрэгтэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж өндөрлөлөө. 12 цагийн турш үргэлжилсэн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон бөгөөд шүүгчид анхан шатны шүүхээс Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсныг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хурлыг хохирогчийн талаас нээлттэй явуулах хүсэлт гаргасан боловч уг хавтаст хэрэгт Төрийн нууцын зэрэгт хамаарах баримт байгаа тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүх хурлыг хаалттай явууллаа.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here