~”Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтаж таван хосын хуримыг ТӨЛБӨРГҮЙ хийжээ~
Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж Орхон аймгийн Гэрлэх ёслолын ордонд таван хосын хуримыг үнэ төлбөргүй зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааг 2014 эхлэн зохион байгуулсан бөгөөд нийтдээ 16 гэр бүлийг хамруулаад байна. Энэ удаад Онцгой байдал, Цагдаагийн газарт үр бүтээлтэй ажилласан 5 алба хаагчийн гэр бүлийг батламжиллаа.
Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тухайлбал, Миний гэр бүл- Миний аз жаргал өдөрлөг зохион байгуулж, Гэр бүлийн тухай ярилцъя өглөөний уулзалт лекцийг зохион байгуулсан байна.
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.