Нүүр хуудас Нийгэм Тамхины худалдааг цэгцэлж байна!

Тамхины худалдааг цэгцэлж байна!

185
0

Баянзүрх дүүргийн Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тамхи худалдаалах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж байна. Хяналт, шалгалтыг Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Дашрамд мэдээлэхэд 2016 онд шинээр 100 иргэн, аж ахуйн нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2017 онд энэ тоо нэг дахин буурч ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуй нэгжийн тоог 50 хүртэл багасгасан байна.

Мөн иргэд ‘’Тамхи’’-ны тусгай зөвшөөрлийн захирамж гарсан мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээллийн самбараас ил тод, түргэн шуурхай авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here