Засгийн газрын хуралдаанаар ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулах шийдвэр гаргав.
Мөн 500 хүртэлх толгой тул загас барьж буцааж тавих, 5000 хүртэл бусад загас бариулахыг зөвшөөрлөө.
Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд хүрэхгүй гэдгийг албаныхан хэллээ.